Folligen Shampoo. Үс уналт бууруулах, хуйхны эмчилгээний шампунь.

56,900₮
Богино тайлбар
Хуйхны өвчлөл, стресс ядаргаа, эрдэс амин дэмийн дутагдлаас үүссэн архаг үс уналт, халцралтыг эмчлэх онцгой найрлагатай үс уналтын эсрэг шампунь.
Хүргэлттэй


Үс уналтын шинж тэмдгийг бууруулан, хуйхыг нөхөн сэргээж, үсийг өтгөрүүлэн ургуулах шампунь:

2014 онд Америк, Солонгос эрдэмтдийн 10 гаруй жилийн судалгаа , туршилт дээр үндэслэн “Полиген” нэгдлийг шинээр гарган авч өвөрмөц орц найрлагаар, орчин үеийн өндөр технологи ашиглан дэлхийд анх удаа “ҮС УНАЛТЫН ЭСРЭГ ХУЙХ АРЧИЛГААНЫ ЦОГЦ БҮТЭГДЭХҮҮН”-ийг үйлдвэрлэсэн нь DR.FORHAIR брэнд юм. Үс уналт бол хуйхны өвчлөл, үрэвсэл, хуурайшилт, эмзэгшилт зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг тул хуйхыг эрүүлжүүлэн эмчилснээр үс уналтыг хамтад нь бууруулах үр дүнтэй бүтээгдэхүүн юм.

Үйлчилгээ:

Эмгэг үс уналт, хуйхны үрэвслийн эсрэг өндөр үйлчилгээтэй. Folligen найрлага ихээр агуулсан тул үс уналтыг бууруулах, халцралтыг багасгах, хуйханд тэжээл өгөх , хуйхны уутанцрыг чангаруулах, үсийг бат бөх болгох, шинээр үсний ургалтыг дэмжиж өтгөрүүлэн ургуулах зэрэг олон асуудлыг шийднэ.

Орц найрлага :

Полиген нэгдэл, биотин, серамайд, цайр, бифидобактери, витамин В3, В5 цагаан гааны охь, чихэр өвсний үндэс, моринга үрийн тос, камел үрийн тос, арган тос, дал модны жимсний охь ... гэх мэт

Бүтэц:

Цагаан өнгөтэй, өтгөн бүтэцтэй, хөөсрөлт сайтай, моринга цэцгийн үнэртэй.

Үр дүн:

4 долоо хоног тасралтгүй хэрэглэснээр үс уналт мэдэгдэхүйц багасна. Нарийсаж нимгэрсэн үс чийг тэжээлээр хангаж үс бат бэх болно. Хуйхны үрэвсэл болон үхэжсэн арьсны эсийг бууруулдаг нь туршилтаар батлагдсан. Эрүүл хуйх, эрүүл үсний суурь учраас өтгөн хөвсгөр үстэй болоход тусална.

Хэрэглэх заавар:

7 хоногт 2-3 удаа хэрэглэнэ. Үсээ хангалттай норгосны дараа тохирох хэмжээгээр авч,   сайтар хөөсөрсөн үед 3-5 минут хуйхаа массажлан угаана. 10-аас дээш насны хүүхэд болон эрэгтэй эмэгтэй бүх насны хүмүүс хэрэглэж болно.

Хэнд илүү тохиромжтой вэ ? 

Үс уналт хэвийн хэмжээнээс илүү явагддаг хүмүүс

Халцарч, шингэрээд байгаа үс уналттай хүмүүс

Үсний ургалт удааширсан, ургалт зогссон

 Анхаарах:

🔻silicon, paraben, sulfate агуулаагүй. Химийн гаралтай хугацаа уртасгагч агуулаагүй. 

🔻Германы Дерматест-ээр баталгаажсан. Харшил үүсгэгч бодис агуулаагүй.

🔻Бүтээгдэхүүний орц найрлагаас харшилтай эсэхээ сайтар шалгана уу.

Хэмжээ: 500 мл 

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл