-56%
Хэмнэлт:25,000₮
Гуаша: Хятадын уламжлалт анагаах ухаанд гуашаг эрүүл мэнд, гоо сайхны эмчилгээнд түгээмэл ашигладаг. Энэ нь нүүр болон биеийн арьсан дээрх толбо, хор бохирдол, дотор өвчнийг гаднаас нь хусаж, хөөж арилгадаг юм.
Нүүрэнд хаш чулуун гуашагаар иллэг массаж, татлага, индүүдлэг хийхэд нүүрний захын мэдрэлийн судас сэргэж, судлын цэг, эд эс бүр идэвхижиж , арьсны өнгө гэрэлтэж, илүү залуу жавхаалаг болдог.
Роллер: Хүйтэн өнхрүүш бол дөнгөж үүсээд буй хялгасан үрчлээ, жижиг унжилтыг багасгаж, арьсыг дээш нь өргөж өгдөг. Мөн рефлэксээс үүдэлтэй, жижиг булчингуудын агшилтаас үүдэлтэй нүүрний тэгш бус байдлыг засна.
Өглөө оройд арьс арчилгааны бүтээгдэхүүнээ хэрэглэсний араас роллероо доороос дээш чиглэлтэй өнхрүүлэхэд арьсанд түрхсэн бүтээгдэхүүний үйлчилгээ илүү сайн шингэж, үйлчилгээ илүү сайн явагддаг давуу талтай.
Үр дүн:
·Арьсны хорыг хөөж өнгийг сэргээн, гэрэлтсэн өнгөлөг болно.
·Гэрийн нөхцөлд тогтмол хэрэглэхэд хөгшрөлтөөс сэргийлнэ
·Нүдний уутанцар цүлхийх, зовхины үрчлээ үүсэхээс сэргийлнэ.
·Хацар, уруулын унжилт үүсэхээс сэргийлнэ.
·Тарилга, ботокс, мэсийн бус аргаар арьсыг татаж чангаруулна.
·Хаш чулуун гуаша, роллер нь арьсны хаванг хөөж, нүүрийг хэлбэржүүлнэ.
Мэдээлэл: Байгалын цэвэр хаш чулуу нь газрын гүнээс хамаараад гүн ногооноос бүдэг ногоон, мөн цагаан өнгө хүртэл байдаг. Чулуу өөрөө хүйтэн учраас арьсны өнгийг сэргээж, хорыг гадагшлуулахдаа хамгийн сайн. Хаш чулуун гуаша, роллерыг нүүрэнд массаж хийх зорилгоор маш түгээмэл хийж ашигладаг.
Та өглөө оройд нүүрэндээ гуаша роллероо тогтмол хэрэглэсний дараа хүйтэн усаар угааж цэвэрлээрэй.
Мөн хөргөгчний хаалганд хадгалж болно.
Салфеткан маск тавих үедээ, алое гел, ампул серум түрхэхдээ массажлах нь хялбар бөгөөд үр дүнтэй байдаг.
•Гуашаг зориулалтын гулгадаг нүүрний массажны тос ашиглан хэрэглэхийг зөвлөе.
StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой