Dr.ForHair | Phyto therapy | Хуйх гүн цэвэрлэж, баланс тэнцвэржүүлэх багц.

Dr.ForHair | Phyto therapy | Хуйх гүн цэвэрлэж, баланс тэнцвэржүүлэх багц.

93,800₮
Үлдэгдэл: 10
Дэлгэрэнгүй

Эмзэг мэдрэмтгий хуйх арчилгааны органик багц :


Олон хүмүүс хуйхны асуудалтай болсон. Өөрт тохирохгүй бүтээгдэхүүн удаан хэрэглэсэн, эсвэл хуйх нь хэрэглэсэн бүтээгдэхүүнээсээ харшил өгсөн , хуйхны улайлт, загатнаа, хэт тослогтох, хуурайшиж хагтах гээд асуудлууд нас хүйс хамаарахгүй түгээмэл болсон.

Үүнийг эмчлэхдээ аль болох зөөлөн бүтэцтэй, зөөлөн найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэж тайвшруулан, үрэвсэл намдаан, чийг тэжээлийг нөхөж, балансыг тэнцвэржүүлэх аргаар эргүүлэн хэвийн байдалд оруулах хэрэгтэй. Яг энэ асуудалд манай органик багц хамгийн сайн үйлчилгээ үзүүлнэ.


Алхам 1: Органик эмчилгээний шампунь.

8 төрлийн гүн тэжээл өгөх тосны найрлага агуулсан тул хуурайшилттай хуйхыг маш хурдан чийгшүүлж хэвийн байдалд оруулна. Тослог үс ч мөн адил чийгээр хангагдаж баланс тэнцвэржинэ. Минт агуулсан учраас хуйхны эвгүй үнэрийг дарж, сэнгэнэсэн хөнгөн цэвэр мэдрэмж төрүүлнэ. Маш өтгөн, хөөсрөлт сайтай учраас хуйхыг бүрэн цэвэрлэж, гүн бохирдлыг татаж гадагшлуулна.

Хуйхны детокс буюу гүн цэвэрлэгээг хийх химийн найрлагагүй шампунь хэрэглэн хуйхаа эрүүлжүүлээрэй.


Алхам 2: Органик эмчилгээний тритмэнт.

Үс арчилгаанд тритмэнт маш чухал ач холбогдолтой. Тритмэнт бол ангижруулагчид агуулагдах химийн найрлагыг халж, 2 дахин их үсийг чийгшүүлэн зөөлрүүлэх үйлчилгээтэй тэжээлийн тос юм. Энэхүү тритмэнт нь 98 % органик найрлагатай, 13 төрлийн тос, ба хулсан навчны ханд агуулсан тул дээд зэргээр тэжээл өгч үсийг эрүүлжүүлнэ. Монгол орны хуурай сэрүүн уур амьсгалд маш сайн тохирсон бүтээгдэхүүн юм. Хосоор нь хэрэглэвэл илүү үр дүнтэй.

Силикон агуулаагүй учраас үсэнд хиймэл бүрхүүл үүсгэхгүй, хуйхны нүх сүв бөглөхгүй.


Үр дүн:

Шампуний найрлага 95 % органик бүтэцтэй учраас хуйхны арчилгаанд маш үр дүнтэй байдаг. Хүмүүс аль болох эрүүл, эко бүтээгдэхүүн сонгож ирээдүйд гарч болох сөрөг үр дагавраас сэргийлж байгаа нь талархууштай. Сайтар цэвэрлээд, гүн чийгшүүлдэг органик багцийг хүүхдүүддээ ялангуяа заавал хэрэглээд үзээрэй.


Хэнд илүү тохиромжтой вэ ?

Эмзэг мэдрэмтгий хуйхтай хүмүүс

Бүтээгдэхүүнээс харшилдаг

Өсвөр насны хүүхэд

Жирэмсэн ээжүүд

Химийн найрлагатай шампуниас татгалзаж буй хэн бүхэн хэрэглэх боломжтой.

Төстэй бүтээгдэхүүнүүд

Таны сүүлд үзсэн бүтээгдэхүүнүүд

Хоосон