Dr.ForHair | Folligen original | Үс уналт зогсоох хуйх арчилгааны ТОМ багц..

Dr.ForHair | Folligen original | Үс уналт зогсоох хуйх арчилгааны ТОМ багц..

199,900₮
Үлдэгдэл: 10
Богино тайлбар
Dr.FORHAIR брэнд бол хуйх арчилгааны бүтээгдэхүүнээрээ тэргүүлдэг, дэлхийн брэнд юм. Үс уналтын суурь шалтгаан болох хуйхыг шат дараалалтай алхамаар эрүүлжүүлэн эмчилдэг.
Дэлгэрэнгүй

        Далайн давсан гуужуулагч:  300 мл 


Үс арчилгаанд хамгийн чухал алхам бол хуйхны цэвэрлэгээ. Тэр дундаа хуйхны нүх сүвийг бөглөдөг үхэжсэн эд эс, хаг, агаар дахь тоос тоосонцрын бохирдлыг гүн цэвэрлэн тогтмол гуужуулж байх хэрэгтэй. Ингэснээр хуйхны эрүүл байдал сайжирч, үргэлж цэвэр, сэнгэнэсэн мэдрэмж төрүүлнэ. хуйхны тослог багасна. 


Орц: 

45% сөнөсөн далайн давс, гуужуулагч

| AHA, BHA | ниацинамид, серамайд, синтелла ханд, цагаан гаа болон Folligen нэгдэл агуулсан. 

 

Хэрэглэх заавар: 

Үсээ хуурай үед нь зөөлөн самнаж ширэлдээг арилгана. Дараа нь 

үсээ бүлээн усаар сайтар норгоод хуйхандаа тохирох хэмжээгээр тараан түрхээд, давсан ширхэгийг уустал 5 минут орчим хуйхаа бүхэлд нь массажлаад бүлээн усаар зайлна. Дараа нь үргэлжлүүлэн шампуньдаж угаана. 

 

Санамж: 

✔️ Силикон агуулаагүй учир хуйхны нүх сүв бөглөхгүй. 

✔️ Байгалын далайн давс агуулсан учир хуйхыг эмзэгшүүлж, цочроохгүй. 

✔️ Өсвөр насны хүүхэд, жирэмсэн, хөхүүл ээж нар хэрэглэж болно. 

✔️ Үс уналттай, хуйх амархан бохирдож тослогтдог бол заавал хэрэглэнэ. 

✔️ Хүнд нөхцөлд, бохирдол ихтэй орчинд ажилладаг бол заавал хэрэглэнэ. 

✔️ 7 хоногт 1-2 удаа хэрэглэнэ. 

✔️ Хэрэглэхийн өмнө сайтар сэгсэрнэ үү.  



Үс уналт зогсоох, хуйх эрүүлжүүлэх     эмчилгээний шампунь: 500 мл 


Шампунь нь хуйх болон үсэн дэх хир бохирдлыг угааж цэвэрлэх үйлчилгээтэй. Энэ үед хуйхны нүх сүв болон үсний гадна давхарга нээгддэг. 

Иймд шампунь органик найрлагатай  байвал маш сайн. Эрдэс минерал, ургамлын охь ханд, ашигтай витаминыг хуйханд шингээж өгснөөр хуйх эрүүлжиж, үсний булцуу бат бөх болсноор үс уналт зогсож, эрчимтэй нөхөн сэргэж ургах болно. 


Орц : 

Folligen нэгдэл | Биотин, серамайд, хөрөө палметто | моринга цэцгийн ханд, сүүн хүчлийн бактери, чихэр өвсний үндэс, цайр, ниасинамайд, салицилын хүчил, цагаан гааны ханд, гаа, арган ойл. 


Хэрэглэх заавар: 

Хэрэглэхийн өмнө үсээ зөөлөн самнаж ширэлдээг гаргана. 

Дараа нь бүлээн усаар сайн норгоод 2 удаагийн давтамжтай хөөсрүүлэн, массажлан угаана. Үсээ угааж дуусахдаа усаар сайтар зайлж шампунийг бүрэн арилгана. 

Долоо хоногт 1 өнжөөд буюу 3 удаа угаах нь хамгийн тохиромжтой. 


Хэн хэрэглэх вэ? 

✔️ Үс уналт идэвхитэй явагдаж халцарч, шингэрсэн хуйхтай бол 

✔️ Үс нь унахдаа булцуунаасаа угаараа суларч унадаг бол 

✔️ Жирэмсэн болон хөхүүл ээжүүдийн гармоны тэнцвэр алдагдсан үс уналтын үед 

✔️ Цэвэршилт явагдаж, бие организмын өөрчлөлтөөс шалгаалан үс унах үед 

✔️ Хуйхны өвчлөл болон экзем псориаз гардаг бол 

✔️ Хуйх амархан тослогтож, үнэр ордог бол онцгой найрлагатай эмчилгээний шампунийг хэрэглээрэй. 

Эхний угаалтаас хуйханд үр дүн мэдрэгдэнэ. 


   Хуйх эмчилгээний тэжээлийн тос: 250 мл 


✔️ Их хэмжээний үс уналт, халцралт, хуйхны шингэрэлтийг багасгаж, үс уналтын хам шинжийг зогсооно. 

✔️ Хуурайшиж, харшилж, өвчилсөн хуйхыг чийг тэжээлээр хангаж, хуйхны дархлааг дэмжинэ. 

✔️ Хуурай, эмзэг мэдрэмтгий хуйхыг тайвшруулан хуйхны балансыг PH4.5-5.5 түвшинд тэнцвэржүүлнэ. 


Орц: 

Турмерик, биотин, коллаген, серамайд, алое, шар буурцгийн үр, чангаанзны үрийн тос, лакто бактери, моринга үрийн тос, синтелла ханд, салицилын хүчил, гаа. 


Хэрэглэх заавар: 

Үсээ угаасны дараа нойтон хуйхандаа тохирох хэмжээгээр түрхээд 5 мин орчим массажлаад байлгаарай. Халцарч шингэрсэн хэсэгтээ ялангуяа сайн түрхээд хурууны өндгөөр массажлаарай. 

Дараа нь бүлээн усаар сайтар зайлж угаана. 


Санамж: 

•Хуйхаа гүн цэвэрлэн гуужуулсны дараа заавал хуйхны тэжээлийн  тосоо түрхэнэ. 

•Силикон агуулаагүй учраас хуйхны нүх сүв бөглөхгүй. 

•Хэрэглэхэд маш хялбар учраас тогтмол хэрэглэвэл үр дүн өндөр.

•Жирэмсэн хөхүүл ээжүүд, 10с дээш насны хүүхдүүд хэрэглэж болно. 

•Турмерик агуулсан учраас хуйхны үрэвслийг дарна. 

•Үсээ өтгөрүүлж ургуулах хүсэлтэй бол тогтмол хэрэглэснээр маш хурдан үс өтгөрч ургана.


Хуурай гэмтэлтэй үсийг торгомсон зөөлөн болгох эмчилгээний усан тритмент: 300 мл 


Үсний гадна талд хиймэл давхарга үүсгэлгүй шууд түрхсэн даруйд үсний гүнд хүртэл нэвчиж гүн чийг тэжээлээр хангаж, үүнийгээ түгжиж хамгаалдаг. Ингэснээр үс маш хурдан хугацаанд бат бэх болж, өөрийн уян хатан чанараа олж авна. Мөн үсийг нар салхины нөлөө, халуун хайч индүү зэрэг гадны нөлөөнөөс хамгаалах чавдартай байдаг.   Хэрвээ таны үс гэмтэлтэй, салаалсан, хуурайшсан зэрэг асуудал ихтэй бол эмчилгээний ангижруулагч буюу Treatment  хэрэглэхийг зөвлөе.


Орц: 

Ниасинамайд, биотин, лавандер, хар сувдны уураг, халуун чинжүү, пеперминт, салицилын хүчил зэрэг 20 төрлийн хүчил агуулсан. 


Хэрэглэх заавар: 

Үсээ бүрэн угааж дууссаны дараа үсэндээ жигд тараан түрхээд алгаараа илж шингээн 5 минутын турш байлгаарай. Тэгээд бүлээн усаар сайтар зайлна. Үс маш сайн зөөлөрч, чийг тэжээл, уургаа хангалттай нөхөж авна. Усаар зайлах үед үс нь хэрхэн уян зөөлөн болж буйг ажиглаарай. Хүсвэл хуйханд түрхэж болно. Сөрөг нөлөөгүй. 


Санамж: 

  • Үсээ эрүүл аргаар  намирсан, гялалзсан болгохыг хүссэн хүн бүхэн хэрэглэнэ. 
  • Химийн найрлага, тэр дундаа силикон их агуулдаг ангижруулагчаас татгалзаж байвал тритмент хэрэглээрэй. 
  • Үс нь хугарч, тасарч унадаг гэмтэл ихтэй бол заавал хэрэглээрэй. 
  • Үсний арзгар ширүүнийг дарж, зөөлөн эрүүл үстэй болгоно. 
  • Өсвөр насны хүүхэд, жирэмсэн хөхүүл ээжүүл хэрэглэж болно. 
  • Силикон агуулаагүй тул үсэнд хиймэл бүрхүүл үүсгэж, амархан гэмтэхээс сэргийлнэ. 
  • Усан бүтэцтэй учраас маш хурдан хугацаанд үсний гүнд шингэнэ. 









Төстэй бүтээгдэхүүнүүд

Таны сүүлд үзсэн бүтээгдэхүүнүүд

Хоосон